Төслийн тухай
Бизнес концепц бүхий "Ривер Плаза" цогцолбор нь ХУД Ривер Гарден хотхоны баруун талд байрлах ба 512а блок байр 2021 оны 3-р улиралд, 512б блок байр 2023 оны 3-р улиралд ашиглалтад орно. Нийт 23 давхар 6 өнцөгт талст хэлбэрийн экстрьерийн өвөрмөц шийдэл бүхий барилга юм. Энэхүү цогцолбор нь бизнесийн салбарын ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягийг тань хөнгөвчлөх “club house”, “smart concierge” үйлчилгээ, орон сууцнаасаа гаралгүй нэг дороос хэрэгцээт үйлчилгээгээ авах худалдаа үйлчилгээний төв зэргийг цогцоор нь төлөвлөсөн Ривер Плаза нь 101.5м2-227.6м2 хэмжээтэй, контемпорари интерьер бүхий 3 – 5 өрөө байрны сонголттой.