Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Нийтлэг үндэслэл  
1.1 Hurungu.mn сайт нь хувь хүн болон албан байгууллага аж ахуй нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгийн  зарыг байршуулах нөхцөл бололцоог хангаж өгөх болно.
1.2 Хэрэглэгч нь манай сайтын үйлчилгээний нөхцөлийг бүгдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зар нийтлэх эрхтэй болно.
1.3 Хэрэглэгчдийн дунд явагдаж байгаа бүх гэрээ хэлэлцээр манай сайтын оролцоогүйгээр явагддаг тул аливаа маргаан шийдвэрлэх үйл явцад сайтын зүгээс оролцохгүй болно.
1.4 Сайт нь зөвхөн зар байршуулах худалдааны нөхцөлөөр  хангах хэрэгсэл болно.
 
2. ЗАР НИЙТЛЭХ ЖУРАМ 
2.1 Сайтад зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зарыг байршуулах ба бусад төрлийн ямар нэг зарыг нийтлэхгүй болно.
2.2 Хэрэглэгч нь сайтад байршсан бөглөх хэсгийг зөвхөн крилл үсгийн фонт ашиглан зөв ойлгомжтой бөглөснөөр өөрийн санал болгож буй үл хөдлөх хөрөнгийн зарыг сайтад нийтлэх боломжтой. 
2.3 Зарын эзэн санал болгож буй  хөрөнгийн чанар,аюулгүй байдал,хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцлага хүлээнэ.
2.4 Зарын эзэн сайтын дотоод журам болон хууль дүрэмийг зөрчиж алдаатай зар нийтлэсэн тохиолдолд сайтын зүгээс зар нийтлэхийг хориглож устгах эрхтэй.
2.5 Зарлагч нь зар оруулахдаа тухайн объектын зургийг заавал оруулан нийтлэнэ.
2.6 Хэрэглэгч нь оруулж буй зарынхаа категорыг зөв сонгон зараа оруулна.
2.7 Үл хөдлөх хөрөнгийн зар оруулахдаа үнийн мэдээллийг бүрэн оруулсан байна.
2.8 Тухайн зархаар оруулж буй объект нь үл хөдлөх хөрөнгө зуучаар дамжиж байгаа бол зуучийн лого тамга хэлбэрээр орж болох ба логог томоор оруулахыг хориглоно.
2.9 Зарыг сайтын зүгээс хянаж шаардлага хангасан тохиолдолд нийтлэнэ.    

3. ТАЛУУДЫН ЭРХ,ҮҮРЭГ
3.1 Сайт нь хэрэглэгчийн оруулсан зарын утга болон агуулгад өөрчлөлт оруулахгүй байх. 
3.2 Хэрэглэгчийн оруулсан зарын утга агуулга тайлбарт сайт хариуцлага хүлээхгүй болно.  
3.3 Сайт нь дутуу болон шаардлага хангаагүй зарыг нийтлэхгүй байх эрхтэй. 
3.4 Зарын эзэн өөрийн борлуулахыг хүсэж буй үл хөдлөх хөрөнгийг бусад хэрэглэгчдэд саад учруулахгүйгээр сурталчилан таниулах  эрхтэй. 
3.5 Сайтын зүгээс хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно.   
 
4. САНАЛ ХҮСЭЛТ   
Та манай сайт болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ имэйл хаягаар болон утсаар мэдэгдэх боломжтой.
 
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо
          Од плаза, 2 давхарт, 207 тоот 
          Утас: 88815551